Нүүр хуудас Нийгэм Иргэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой

Иргэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой

117
0

Нийслэлээс энэ оныг Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай зохион байгуулж байна.
Энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын танхим хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг хийхээр боллоо.

Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд болох өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 51264145 утсаар холбогдох боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here