Нүүр хуудас Нийгэм Ирэх сарын 02-ноос гадаад паспортын…

Ирэх сарын 02-ноос гадаад паспортын…

108
0
Ирэх сарын 02-ноос гадаад паспортын...
Ирэх сарын 02-ноос гадаад паспортын...
Ирэх сарын 02-ноос гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүү ирэх сарын 02-ноос эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх тушаал гаргажээ.
Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. ОӨУБЕГ-ын 2017 оны төсөвт 250 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суулгасан байна. Тиймээс сунгалтыг зогсоосон тохиолдолд шинээр паспорт олгох бэлдэц хүрэлцэхгүй байх магадлалтай тул тогтоолын хэрэгжилтийг түр хойшлуулсан юм.
Харин 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суулгасан байна. Одоогоор тус газарт 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоох боломжтой хэмээн үзжээ. Ийнхүү иргэд 2018 оноос эхлэн гадаад паспортоо сунгуулахгүй, зөвхөн шинээр авах шаардлагатай болж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here