Цагдаагийн ерөнхий даргын баталсан тушаалаар “Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээ эхэлсэн. Уг арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Б, Т нар нь 2017 оны 10 дугаар сарын 7-нд их хэмжээний бугын чив, дагзтай нь тайрсан бугын эвэр зэргийг их хэмжээгээр зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.
Мөн иргэн Б, И нар бүлэглэн бугын цусан эвэр, согооны сүүл, бугын чив, хориотой эмийн ургамал болох эрэвгэр, жирвэгэр зэргийг их хэмжээгээр бэлтгэж, Олон улсын 24 дүгээр галт тэргэнд нуун, хууль бусаар тээвэрлэж хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид таслан зогсоожээ.
Хүйтэн, сэрүүний улиралд иргэд хориотой ан хийх, хориотой ангийн эд зүйлийг хууль бусаар олж авч тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан, агнуур болон хориотой эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллана уу.