Нүүр хуудас Нийгэм Ковид-19 халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!

Ковид-19 халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!

23
0
haldwart
Ковид-19 халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!

Манай улсад сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 27 956 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258 боллоо.

Түүнчлэн коронавируст халдвартай 56-94 насны найман хүн өчигдөр нас баржээ.

Тодруулбал, 66 настай эрэгтэй 4.2-нд, 57 настай эрэгтэй 4.22-нд, 94 настай эрэгтэй 4.12-нд, 81 настай эрэгтэй 4.21-нд8 60 настай эрэгтэй 4.21-нд, 56 настай эмэгтэй 4.22-нд, 62 настай эрэгтэй 4.9-нд, 62 настай эмэгтэй 4.13-нд тус тус онош нь батлагдаж нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 69 хүн нас бараад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here