Нүүр хуудас Нийгэм Коронавирусийн 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Коронавирусийн 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

22
0
emch-uramshuulal
Коронавирусийн 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1169 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 25 364 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 346 боллоо.

~”COVID-19″ халдварын 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав~

Түүнчлэн коронавируст халдварын улмаас өчигдөр таван хүн нас баржээ. Одоогоор коронавируст халдвартай 3658 хүн эмчлүүлж байгаагаас 58 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 270 нь хүнд, 1164 нь хүндэвтэр байгаа бол, 2166 хүн хөнгөн оноштой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here