Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

32
0
haldwart
Сүүлийн 24 цагийн байдлаар 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 737 хүнээс коронавирус илэрчээ. /2021-05-07/

Шинээр батлагдсан тохиолдлуудын 734 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 681 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо 43 201 болж байна. Сүүлийн 24 цагт 1291 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр 28 533 нийт хүн эдгэрээд байна.

Түүнчлэн коронавируст халдварын улмаас 11 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар 153 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 125 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1484 нь хүндэвтэр, 475 нь хүнд, 2804 нь хөнгөн хэмээн оношлогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here