Нүүр хуудас Нийгэм Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа авч байна

Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа авч байна

170
0
tsag-agaariin-medee
Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа авч байна

Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагтай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн,

малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа юм.

Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой юм.

Архангай [link]
Баян-Өлгий [link]
Баянхонгор [link]
Булган [link]
Говь-Алтай [link]
Дорноговь [link]
Дорнод [link]
Дундговь [link]
Завхан [link]
Өвөрхангай [link]
Өмнөговь [link]
Увс [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here