Нүүр хуудас Нийгэм Малын гоц халдварт шүлхий өвчний голомт ДАХИН НЭМЭГДЛЭЭ !!!

Малын гоц халдварт шүлхий өвчний голомт ДАХИН НЭМЭГДЛЭЭ !!!

395
0
Дорноговь аймгийн Хатанбулаг, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Сайншанд зэрэг суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нэмэгдэж гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.
Өмнө нь зөвхөн Эрдэнэ суманд л шүлхий өвчний голомт байсан юм.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хоёрдугаар сарын 27-нд Дорноговь аймгийн Онцгой  комисс хуралдаж өвчний эсрэг хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж Ажлын хэсэг байгуулснаас гадна аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
Мөн  шүлхий өвчний шалтгаан нөхцлийг тодоруулахаар ажиллаж буй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх  зорилгоор 20 мянган тун вакцин Улаанбаатараас авчирч голомт бүхий газрын малд тарих ажлыг зохион байгуулж байна.
Албаныхан өвчний голомт бүхий газарт малаа бэлчээхгүй байх, мал амьтныг зарж борлуулахгүй, хольж солихгүй байх, өөрсдийн мал сүргээ хараа хяналттай байлгах талаар малчдад зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here