Иргэдээс утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгахад Жаргалант сумын Цамбагарав багт эзэн холбогдогч нь өөрийн худалдан авсан хашаандаа өнгөрсөн оны 12 дугаар сард ихээхэн хэмжээний мал нядлан,
малын толгой гэдэс дотор, сэвс, цусыг ил задгай хаяж, хөрсийг бохирдуулсан байсан тул уг зөрчлийг нэг хоногийн дотор бүрэн арилгуулж нийт 100 гаруй тн хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн,
Жаргалант сумын мал эмнэлгийн албаар хөрсөнд халдваргүйтгэл хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэв.