Нүүр хуудас Нийгэм Хашаандаа гаргасан худгийн усыг хоол ундандаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа!

Хашаандаа гаргасан худгийн усыг хоол ундандаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа!

127
0
horsnii-bohirdol
Хашаандаа гаргасан худгийн усыг хоол ундандаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа!

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори Сүхбаатар сумын гэр хорооллын хашаандаа худагтай 20 айл өрх, нийтийн орон сууцны 20 айл өрхөөс нийт 80 дээж авч хими, нян судлалын шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ.

Химийн шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 90 хувьдхатуулаг, төмөр, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна.

Харин нян судлалын шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 30 хувь нь нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Шинжилгээний хариуг айл өрх бүрт хүлээлгэн өгсөн бөгөөд гэр хорооллын өнгөн хөрсний худгийн усыг хоол унданд хэрэглэхгүй байх зөвхөн ахуйн зориулалтаар хэрэглэхийг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here