Нүүр хуудас Гадаад мэдээ Мозамбик улсад булчин задрах халдварт тахал гарчээ

Мозамбик улсад булчин задрах халдварт тахал гарчээ

232
0
bulchin-zadrah-tahal
Мозамбик улсад булчин задрах халдварт тахал гарлаа

“Идай” хар шуурганы дараа Мозамбик улсад булчин задрах тахал гарлаа. Тус улсын засаг захиргаанаас энэ өвчний таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан байна.

Мозамбикийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Уссене Иссе “Бид булчин задрах тахал мөн болохыг тогтоосон. Эрүүл ахуйн нөхцөл алдагдсан. Усны асуудалтай нөхцөлд эрт, орой хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдох нь ойлгомжтой байсан” гэж мэдэгдсэн байна.

Мозамбик, Зимбабве, Малави улсыг дайран өнгөрсөн хар шуурганы улмаас булчин задрах тахал зэрэг халдварт өвчин дэгдэж болзошгүйг гурван улсын засаг захиргаанаас анхааруулж байсан юм.

Байгалийн энэ гамшигт 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй алга болсон. Шуурганы үеэр орон гэргүй болсон иргэд түр орогнох газарт толгой хоргодож, ундны цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд аж төрж байгаа юм.

Хүмүүнлэгийн хямралын ийм нөхцөлд булчин задрах тахал хурдацтай тархаж, шаардлагатай эмчилгээ хийхгүй бол хэдхэн цагийн дотор хүний аминд хүрч мэдэхээр байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байгалийн гамшигт өртсөн бүсүүдэд булчин задрах тахлын эсрэг 900 мянган тун вакциныг илгээжээ.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here