Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Өлгийндөө багтахгүй АВАРГА хүү мэндэллээ

САЙН МЭДЭЭ: Өлгийндөө багтахгүй АВАРГА хүү мэндэллээ

11319
0
awarga-huu
Өлгийндөө багтахгүй АВАРГА хүү мэндэллээ

Монголын хамгийн том аварга хүү мэндэллээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ сарын 25-ны өдөр таван кг 750 гр жинтэй аварга хүү мэндлээд байна.

Хүүгийн ээж өдгөө 33 настай бөгөөд түүний 8 найм дахь хүүхэд юмсанж. Өнөр бүлийн отгон гишүүнээ эсэн мэнд угтан авсан ээжээр бахархах хүмүүс олон байгаа биз ээ.

Эх өөрөөрөө төрсөн бөгөөд эх, хүүхдийн бие сайн байгаа гэнэ. Харин түүний аав шинэ хүүдээ 69.000 төгрөгөөр шинэ өлгий авсан боловч, өлгийндөө багтаагүй гэнэ. Харин 6-9 сартай хүүхдийн хувцас таарч байгаа тухай хэллээ.

Эмч, сувилагчдийг гайхуулсан 5 кг 750 гр, 64 см урттай төрсөн хүү одоогийн байдлаар Монгол улсад төрсөн хамгийн аварга жинтэй нярайд тооцогдож байна. Монголын үрс маш олон болох болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here