~Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулна~
Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсанаар Мал эмнэлгийн ажил үйлчилгээг төр хяналтдаа авч, олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Шинэ бүтцээр ажиллах Мал эмнэлгийн Ерөнхий газар босоо тогтолцоотой байх бөгөөд дэргэдээ судалгаа, шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах юм.
Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулах нэгжтэй байхаар зохицуулагдсан байна.