Нүүр хуудас Нийгэм Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуургатай

Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуургатай

150
0
Tsag agaariin medee
Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуургатай

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2019 оны 02 дүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүсийн нутаг болон цас багатай энгэр газраар 3 хэм хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here