Галзуу өвчин нь вирусаар үүсгэгддэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм. Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачилгаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.