Нүүр хуудас Нийгэм Машин тань ТӨМӨР ч, та бол үгүй !

Машин тань ТӨМӨР ч, та бол үгүй !

83
0
zam_teewriin_osliin_medee
зам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авчээ
~Машин тань төмөр ч, та бол үгүй !~

2018.06.23,24-ний амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Тухайлбал СХД-ийн нутаг 52-ын Давааны замд T.Landcruiser-100 маркийн автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй А, 52 настай эмэгтэй С-ийн амь нас хохирч, зорчигч нарын 3 хүн гэмтсэн.

Орон нутагт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг асфальтан замд Номгон гэх газар улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл онхолдож жолооч А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 18 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн байна.

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 зөрчлийг илрүүлсэн бөгөөд үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас осолд өртөж, холбогдсон явган зорчигч 4, жолооч 1 байна.

Замын цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here