Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дуб” ХХК-ийн Мед травма эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар тус эмнэлэг нь ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийн хязгаарлах нөхцөлийг зөрчиж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч,
хагалгааны C-arm рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.