Нүүр хуудас Соёл урлаг Морин хуурын чуулгын нээлтийн концерт “Novel melody” тоглогдоно

Морин хуурын чуулгын нээлтийн концерт “Novel melody” тоглогдоно

164
0
novel-melody-concert
Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн концертын их танхимд болно.

Уг тоглолт нь анх 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр эхэлсэн ба 2015 оноос нээлтийн концертын өдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд уламжлал болгон шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулдаг болсон юм.

Энэ жилийн концертод “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай дөрвөн толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг тоглох гэж байна.

Сюитын тайлбар: Монголын орчин цагийн театрын анхны том хэлбэрийн бүтээл Учиртай гурван толгой дуурийг Худалдаачин, Дагуулуулд, Бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаа, Бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулжуулга хийн тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлэхээс гадна мэргэжлийн сургалттай их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн баяжилтыг нэмэгдүүлэхийг зорисон аж.

ДБЭТ нь урын сангаа шинэчлэх зорилгоор залуучуудын хайр сэтгэлийг харуулсан орчин үеийн сэдвээр “Төгсгөлгүй” танго балет бичүүлсэн бөгөөд цомнолыг Ч.Мөнхзул бичиж, Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here