Нүүр хуудас Нийгэм Менингитээс сэргийлэх вакцины үнэ 13.500 төгрөг

Менингитээс сэргийлэх вакцины үнэ 13.500 төгрөг

384
0
meningitees-sergiileh-vaktsin
Менингитээс сэргийлэх вакцин 13.500 төгрөг байна

Аюулт менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх аргын нэг нь вакцин.

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг сайн дурын дархлаажуулалтын кабинетад 09.00-15.00 цагт хийж байгаа бөгөөд үнийн хувьд 13500 төгрөг юм байна.

Вакциныг нас харгалзахгүй хийдэг ч уг өвчний эрсдэлт бүлэг нь бага насны хүүхэд. Тиймээс бага насны хүүхэд менингококкт халдварын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдах шаардлагатай гэж мэдээллээ.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм

  • Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
  • Гэрлээс айх, маш цочимтгой болно
  • Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
  • Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
  • Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
  • Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.

Урьдчилан сэргийлэх

  • Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
  • Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
  • Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
  • Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
  • Хүүхдийг үнсэхээс татгалзах
  • Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар явахгүй байх
  • Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here