Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх эмчилгээг эх орондоо нутагшууллаа

САЙН МЭДЭЭ: Умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх эмчилгээг эх орондоо нутагшууллаа

196
0
umain-hagalgaa-01
Умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх эмчилгээг эх орондоо нутагшууллаа

Нийслэлийн амгалан амаржих газар нь Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх,

умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, эх орондоо нутагшуулсан сайн мэдээг дуулгаж байна.

НААГ нь БНСУ-ын RF Medical төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т 2 удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус тус сургалаа.

“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 2 дугаар сарын12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийн дэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллаа.

Ийн хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here