МИАТ ТӨХК үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгох үүднээс аяллын хөтөлбөр нээлээ.
Энэхүү нээлттэй хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчид МИАТ ТӨХК-ийн музей, ангар буюу Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
МИАТ ТӨКК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр
“Энэ оны долоодугаар сард нүүх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ байршилтай холбогдуулан урсгал зардал 10 гаруй хувиар нэмэгдэх хэдий ч зорчигчдын тийзийн тарифт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн зуны улиралд Шанхай, Гуанжугийн чиглэлд шинэ нислэг нээх товтой байгаа ажээ.
2018 онд МИАТ компанийн засварын төв том хэмжээтэй 12 агаарын хөлөг засварлаж, нийт 11 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ онд нийт 20 орчим агаарын хөлөг засварлахаар гэрээ байгуулжээ. Одоогоор ОХУ, БНСУ, Тайландын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна” гэв.