Нүүр хуудас Нийгэм 2018 оны НӨАТ-ын баримтаа 24 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй

2018 оны НӨАТ-ын баримтаа 24 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй

191
0
E-barimt-2019
2018 оны НӨАТ-ын баримтаа 24 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй

2018 онд хийсэн худалдан авалтын баримтаа өнөө оройны 24 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас сануулж байна.

Өнөөдрийн дотор амжиж бүртгүүлээгүй тохиолдолд аж ахуйн нэгж тайлангаа илгээсэн ч бүртгэлд орж баталгаажихгүй болохыг анхааруулж байна. 2018 оны сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гарагт явагдана.

Супер шагнал буюу 50 сая төгрөгийн азтан энэ үеэр тодрох юм. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16,1,18-д заасан үндэслэлийг хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллаас олсон орлогыг буцаан олгож байгаа хэлбэр гэж байна.

Иргэдийн шүүмжлээд байгаа шигНӨАТ-аас хувь хүний орлогын албан татварыг суутгаж байгаа гэх мэдээлэл ташаа болохыг тайлбарлалаа.

Өнгөрсөн 2018 оны хувьд 803 мянган иргэн 113 тэрбум төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоо гарчээ. Өнгөрөгч оны тайланг өнөөдрөөр тасалж байгаа учраас энэ тоо багахан хэлбэлзэж болзошгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here