Нүүр хуудас Нийгэм Монголд “Тоёота Приус”автомашины эрэлт их байх шалтгаан нь хатуу ширүүн өвлийг давах...

Монголд “Тоёота Приус”автомашины эрэлт их байх шалтгаан нь хатуу ширүүн өвлийг давах чадвартай, түлш бага заруулдагт.

222
0

Японы “Nikkei Asian Review” сонин “Монголчууд “Приус” хибрид  машинд дуртай” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Тус мэдээлэлд Улаанбаатар хотод “Тоёота Приус” автомашины эрэлт их байдаг нь  монголчуудад хатуу ширүүн өвлийг давах чадвартай, түлш бага заруулдаг автомашин хэрэгтэй хэмээн бичсэн байна.

Мэдээллийн эхэнд  Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлаас хотын төв орох зам дагуу “Тоёота Моторс”-ын “Мөнхада” худалдааны төлөөлөгчийн газартай танилцсан  тухайгаа бичжээ.  Мөнхада  төвийн хоёрдугаар давхарт хэрэглэгчдийн хувьд хэрхэн засвар үйлчилгээ хэрхэн хийгддэгийг сонирхох боломжтой юм. Тэнд Ёкозуна Хакухогийн том зураг бий. Учир нь “Тоёота”-гийн ерөнхийлөгч Акио Тоёода Хакухогийн фен юм.

Монголд өвөл агаарын температур -30 хэм хүрдэг бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэл их гардаг. “Мөнхада” засварын газарт Японы мэргэжлийн инженерүүд ажилладаг. “Тоёота”-гийн “Land Cruiser SUV”-ийн үнэ 87 мянган ам.доллараар зарагдаж байна. “Тоёота” Монголд харьцангуй хямд үнийг санал болгодог.

Тус улсын нийслэлийн зогсоолуудын ихэнх талбайг “Приус” эзэлдэг. Хуучин “Приус” машин оноосоо хамаарч 2000-6000 ам.долларын үнээр зарагдаж байна. Импортын компаний оператор “Приус”-ын хувьд шатахуун хэмнэдэг, өвлийн улиралд тэсвэртэй, сэлбэг нь элбэг” гэжээ. Түүнээс гадна “Приус”-ыг зээлээр авах боломтой” гэж оператор нэмж хэлсэн байна. Монголд бүртгэлтэй 500 мянга орчим автомашины 70 хувь нь “Тоёота” байдаг гэдэг” хэмээн бичсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here