Нүүр хуудас Спорт Жудо бөх ” Будапешт-2017″ жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдхүүн тодорлоо.

” Будапешт-2017″ жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдхүүн тодорлоо.

685
0

2017 оны 8 сарын 22-өөс 9 сарын 3-ны өдрүүдэд Унгарын нийслэл ” Будапешт-2017″ жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно.  Энэ  тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчин оролцоно.. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ.
Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсанаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар болсон байна. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана.
Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ  Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here