Нүүр хуудас Спорт Жудо бөх Х.Цагаанбаатар өөрийн кимоногоо жудоч Д.Билгүүнд дурсгалаа

Х.Цагаанбаатар өөрийн кимоногоо жудоч Д.Билгүүнд дурсгалаа

541
0

Дэлхийн аварга Х.Цагаанбаатараас өөрийнх нь өмсөж байсан кимоног бэлгэнд авсан Д.Билгүүн энэ баярт өдөр жүдо бөхийн спортын мастерын үнэмлэх, тэмдгээ гардлаа. Жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн “Тэмүүжин” клубт зочилж, бэлтгэл сургуулилт хийж буй өсвөрийн бөхчүүдээс Д.Билгүүн хүүгийн ур чадварыг үнэлж ийнхүү түүнд амжилт хүсч, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон кимоно буюу жүдогийн өмсгөлөө гардуулсан байна.
Үндэсний шигшээ багийн залуучуудын жүдогийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Х.Цагаанбаатар хүүг “Ирээдүйд их юм дуулгана” хэмээн магтаад, тэмцээнд оролцохдоо өмсч байсан кимоногоо дурсгасан нь түүнд гэнэтийн бэлэг болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here