Нүүр хуудас Спорт Монголын Тэшүүрийн холбооноос…

Монголын Тэшүүрийн холбооноос…

537
0
Монголын Тэшүүрийн холбооноос гаргасан мэдэгдэл
Монголын Тэшүүрийн холбооноос гаргасан мэдэгдэл

БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн олимпийн наадамд Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрчин Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй тухайгаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Тэрбээр “Тамирчид олимпийн эрхээ авахын тулд бэлтгэлээ маш сайн хийж, олон тэмцээнд оролцсон байх шаардлагатай байдаг.

Тэмцээн уралдаанд оролцъё гэхээр Тэшүүрийн холбоонгоос төсөв байхгүй гэсэн хариулт өгдөг. Олимпод оролцохын тулд дөрвөн жилийн турш тасралтгүй бэлдэж байж амжилт гаргана. Гэтэл холбооноос бэлтгэл хийх боломжоор төдийлөн сайн хангаж өгөөгүй” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй,  хувиасаа 8,0 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна” гэжээ.

mongoliin teshvvr
Монголын Тэшүүрийн холбооноос гаргасан мэдэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here