Нүүр хуудас Спорт Жудо бөх Давид Кевхишвили: Би огцрохоос өөр аргагүй боллоо

Давид Кевхишвили: Би огцрохоос өөр аргагүй боллоо

206
0
gurj uls_judo bohiin eronhiilogch
Давид Кевхишвили

~Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ажлаа өгөхөөр болжээ~

Гүрж Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид жүдогийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвилиг албан тушаалаа өгөхгүй бол бэлтгэлдээ гарахгүй хэмээн ажил хаялт зарлаад байсан билээ.

Энэ асуудлыг Засгийн газар, Шүүхээс авч хэлэлцсэн ч Давид Кевхишвилиг халах үндэс байхгүй гэж үзсэн байна. Иймд уг шийдвэрийг эсэргүүцсэн жүдочид холбооныхоо байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, эцэстээ зодоон, бүр сүүлдээ буудалцаан болж хувирчээ. Цагдаагийн газраас галт зэвсэг хэрэглэсэн жүдоч Ломер Жоржолианиг баривчлаад байгаа гэнэ.

33 настай Жоржолиани олон жил Гүржийн жүдо бөхийн холбоог удирдсан бөгөөд одоо идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж.

Цагдаагийн газрын мэдээгээр Холбооны ерөнхийлөгчийн тал, сөрөг тал болон хуваагдсан жүдочид хоорондоо зодолдож байсан байна.

Энэ үеэр Давид Кевхишвилиг дэмжигч Ломер Жоржолиани гар буу гарган буудаж, нэг хүнийг шархдуулсан гэнэ. Хэргийн газарт ерөнхийлөгч өөрөө байсан ч буун дуу дуугарангуут зугатсан аж.

Энэ явдлын дараа Гүржийн залуучуудын шигшээ багийн тамирчид үндэсний шигшээ багийн ах нарынхаа ажил хаялтад нэгджээ. Цуст явдлын дараа Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвили олон нийтийн сүлжээгээр дамжуулан, албан тушаалаа өгч байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Би тамирчин, дасгалжуулагч, бөхийн хорхойтнууд, “жинхэнэ” жүдочийг хүндэлдэг. Гэхдээ би огцрохоос өөр аргагүй боллоо. Бүх жүдоч хорон муу санаатнуудын хохирогч болохоос нь өмнө ажлаа өгнө” гэж мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here