Нүүр хуудас Спорт Жудо бөх Н.Дагвасүрэн Европын аварга ОХУ-ын бөхтэй барилдана.

Н.Дагвасүрэн Европын аварга ОХУ-ын бөхтэй барилдана.

362
0

Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдаж буй Абу Дабигийн Их дуулга тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Уг тэмцээнд манай улсаас  -81 кг-д  барилдаж буй Н.Дагвасүрэн хоёрдугаар тойрогтоо Бразилын бөх Эдуардо Сантостой барилдлаа. Барилдааны эхэнд эсрэг тамирчин манай бөхөөс илүү идэвхи үзүүлж нэг шид торгууль салгаж чадсан. Улмаар үүнээс удалгүй дахин нэг вазари үнэлгээ авсан юм. Барилдаан дуусахад 1:07 минут үлдээд байх үед хоёр бөх хэн хэн нь идвэхигүй барилдсан гэсэн шалтгаанаар дахин нэг нэг торгууль хүлээж манай бөх хоёр торгуультай болов.

Үлдсэн хугацаанд манай бөх урамтай сайхан барилдаан үзүүлж 34 дэх секунд болон 17 дахь секундүүдэд шийдсэн мэхээрээ хоёр ч вазари салгаж чадсанаар цааш барилдах эрхтэй боллоо. Тэрбээр 1/8 шигшээд энэ жилийн Европ тивийн аварга ОХУ-ын бөх Алан Хубецовтой барилдана. Ингэснээр 2016 оны Азийн аварга болон 2017 оны Европын аварга нар хэн нь илүү вэ гэдгээ үзэхээр болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here