Нүүр хуудас Спорт Жудо бөх Абу Дабигаас Г.Одбаяр АЛТАН медаль хүртлээ.

Абу Дабигаас Г.Одбаяр АЛТАН медаль хүртлээ.

202
0

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг Г.Одбаяр АЛТАН медаль хүртлээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ ийнхүү алтан медалиар мялааж байна. Аваргын төлөө ОХУ-ын жүдоч Могушков Мусатай барилдаж вазари үнэлгээ авч улмаар цэвэр яллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басиле цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдсан юм.

Харин 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Нидерландын жүдоч Франк де Виттэй барилдаж даралтаар цэвэр ялагдсанаар мөнгөн медаль дээр буусан юм.

Мөн ОУХМ Н.Дагвасүрэн мөн энэ жинд Ираны Сайд Моллаейтай хүрлийн төлөө барилдаж, нэмэлт цагт үүрэх мэхэнд нь унаж шагналт байрт орлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here