Гадаад харилцааны яамнаас Монгол иргэдийг Япон улсад хуулийн дагуу ажиллах боломжтой болсныг мэдээллээ.
Японы парламентаар батлагдсан ирэх оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажилчин авах есөн орны нэрийг зарласан байна.
Үүнд, БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн зэрэг орны нэр заан тусгасны дотор Монгол Улс багтжээ.
Эдгээр есөн оронтой ирэх оны гуравдугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулах юм.
эх сурвалж: Гадаад харилцааны яам