Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирлаар П.Сайнбилэгийг томиллоо
Монголын медиа корпорацийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус корпорацийн гүйцэтгэх захирлаар П.Сайнбилэгийг томиллоо. Тэрээр 2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан юм.
П.Сайнбилэг төвд судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сүүлийн 20 гаруй жил төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад тасралтгүй ажиллаж буй туршлагатай сэтгүүлч юм. Мөн Монголын сонинуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Чөлөөт сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэрээр одоо Монголын медиа корпорацийн харьяа “Eagle news” телевиз, “Ардын эрх” сонин, “Үндэстний Тойм” сэтгүүл, Eagle.mn сайтыг гүйцэтгэх удирдлагаар ханган ажиллах юм.
эх сурвалж: eagle.mn