Монголын найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино Олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарав.
Монгол гэрээр дамжуулж монголчуудын ахуй, аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ.
Жил бүр зохион байгуулдаг Олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж 130 гаруй орны бүтээл өрсөлдсөн байна.
Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэд “Монгол гэр” киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл бүрдсэн гэжээ.