Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.
Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлж байгаа гэнэ.
Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албан эх сурвалж хэллээ.