Нүүр хуудас Нийгэм МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

402
0
МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХ
МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХ
Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75  кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

mungu-mah
МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХ

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлж байгаа гэнэ.

Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албан эх сурвалж хэллээ.

mungu-hairtsag
МОНГОЛ ТӨГРӨГ ХИЛ ДАВУУЛАХ
Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here