Нүүр хуудас Нийгэм Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Трампд эмгэнэл илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Трампд эмгэнэл илэрхийллээ.

306
0

АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танаа:

Вашингтон хот

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн гэмтэж бэртсэн мэдээг аваад гүнээ харамсч байна.

Хохирогчдын гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхонд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here