~Монгол хоолны соёлыг түгээх “UB Food Festival” тун удахгүй…~
“UB Food Festival” арга хэмжээ 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
“UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.
Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд
-“Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”,
-“Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.
Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг уриаллаа.