Нүүр хуудас Нийгэм МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС 43 САЯ ТӨГРӨГНИЙ ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА.

МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС 43 САЯ ТӨГРӨГНИЙ ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА.

349
0

Улаанбаатар Монголын хохирол үнэлэгчдийн холбооны  бүх гишүүдийн ээлжит дөрөвдүгээр хурал хурал 2017-5-26-нд боллоо. Даатгалын хуулийн дагуу хохирогч нөхөн төлбөр авдаг .Хохирлыг үнэлэгч нь даатгуулагчийн нөхөн төлбөр авах нэхэмжлэл хууль зүйн үндэстэй эсэх мөн хохирлын хэмжээг тогтоож нөхөн төлбөрийг тодорхойлох үүрэгтэй МХҮХ нь байгуулагдаад 4 жил болж байгаа бөгөөд даатгалын хохирол үнэлгээний 30 компанийг нэгтгэдэг.Өнгөрсөн хугацаанд нийт 156 мянган хохирлын үнэлгээ хийж ,300 мянга гаруй иргэнд үйлчилсэн гэж МХҮХ -ны   Ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр хэллээ.Тэр хэлэхдээ: Монголд хөрөнгийн даатгалын үнэлгээ төлөвшсөн .Одоо хүний амь нас эрүүл мэндийн хохирлын үнэлгээг төлөвшүүлэн тогтоох хэрэгтэй байна.Холбооны зүгээс  хүний амь насны суурь үнэлгээ гаргадаг үнэлгээчин сургасан.Хүний амь насны үнэлгээг суурь үнэ осол аваарь гэмт хэргийн улмаас гарсан хохирол ,алдсан боломж болон  ирээдүйд олох орлого гэсэн зүйлээр гаргадаг. Олон улсын жишигт хүний амь насны суурь үнэлгээг нэг хүнд ноогдох ДНБ-тэй харьцуулж тооцдог юм байна.Монгол улсад хүний амь насны суурь үнэлгээ ДНБ-с 5,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 43 сая төгрөг байхаар тогтож байна .Энэ үнэлгээ АНУ-д 250 мянгаас 1 сая 500 мянган доллар ,БНСУ-д 100 сая вон байдаг юм байна.Цаашдаа гамшгийн үнэлгээний асуудлын манай улсад нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here