“Морин хуурын чуулга” энэ оны анхны тоглолтоороо Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болсон байна.
Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 25-нд 19:00 цагт болох дээрх тоглолтод
- Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж,
- соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр,
- Цэн.Эрдэнэбат нарын бүтээлийг гоцлол хөгжимчин,
- соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, Ц.Анхбаяр, М.Бат-Өлзий, Г.Гэрэлцэцэг, Ч.Мөнхжин
нар “амилуулах” аж.