Нүүр хуудас Нийгэм МСҮТ-ийн оюутнуудыг Германд дадлагажуулах боломжтой

МСҮТ-ийн оюутнуудыг Германд дадлагажуулах боломжтой

611
0
mergejil surgaltiin tow
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллав
~МСҮТ-ийн оюутнуудыг Германд дадлагажуулах боломжтой~

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Өмнөговь, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллалаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон дагалдан явсан албаны хүмүүс Өмнөговь, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцахын сацуу “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг танилцуулсан юм.

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МСҮТ-үүдийн багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзах үеэр тус хөтөлбөрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөх ангийн оюутнууд, жижиг дунд бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид, эрдэм шинжилгээний ажилчид, эрдэмтэн судлаачид болон мэргэшсэн боловсон хүчнийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад мэргэжлийн дадлага хийлгэх боломжтой гэдгийг дуулгав.

Мөн гадаадын техник, технологи, инновацийг монголд нутагшуулах, мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх боломжийг хангах зорилгоор БНСУ-аас Мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч нарыг урьж, танилцуулж буйдаа таатай байна гэдгийг уулзалтын үеэр онцолжээ.

БНСУ-аас ирсэн хүндэт зочид тус төвүүдийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж зорилгоор эхний ээлжинд талх, нарийн боовны цех байгуулахад орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байлаа. Энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжвэл өргөжүүлэх боломжтой гэж байв.

Өвөрхангай аймаг дахь МСҮТөв нь анх 1974 онд “Усны аж ахуйн ТМС” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1992 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжсөн байна.

Энэ хичээлийн жилд барилга, авто зам, тээвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбар зэрэг нийт 31 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Харин Архангай аймаг дахь МСҮТөв нь анх 1942 онд Биофабрик нэрээ байгуулагдаж, 1944-1956 онд Мал эмнэлгийн техникум улмаар Зоо мал, ХАА-н техникум болон өргөжиж 1991 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here