Нүүр хуудас Эрүүл мэнд Оюутнууд сүү,сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

Оюутнууд сүү,сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

559
0
suun-buteegdehuun
Оюутнууд сүү,сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

Энэ сарын 13 нд Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой болжээ.

Төв аймгийн хэмжээнд дөрвөн МСҮТ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн нэг болох Эрдэнэ сумын МСҮТ нь 1955 онд байгуулагдсан. Энэ онд 320 гаруй оюутантай, 55 багш, ажилтантай, 11 мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Тиймээс Эрдэнэ сумын МСҮТ-д БНЧУ-ын “Орон нутгийг дэмжих төсөл”-өөс сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэ нь оюутнуудын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэх үндсийг тавьж өгч байгаа юм.

Мөн энэ үеэр “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдаж байгаа 40 оюутан суралцах малчны ангийн нээлт болон сүү, сүүн бүтээгдэхүүний ангийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эдгээр ажлын бэлтгэл болгож “Эрдэнэ” МСҮТ-ийн удирдлагууд технологийн болон хөдөө аж ахуйн багш нараа БНЧУ-ын “Агромонт Вемперк” компанийн сургалтад хамруулсан байна.

Мөн тус улсын VARI компанийн бага оврын цэцэрлэгжүүлэлтийн тракторыг угсрах эрхийн сургалтад багш нараа хамруулж угсрах эрхийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ: Хөгжлийн шинэ чиглэлээ даган мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сайн технологи, техник дээр ажиллах хүчнээ дадлагажуулж чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь чухал юм.

Мөн МСҮТ-ийн оюутнуудын гол дадлагын бааз нь хамгийн өндөр техник, технологитой аж ахуйн нэгж байх ёстой.

Улс орны чиг хандлага, орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдал дээр тулгуурлан мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээ тодорхойлох шаардлагатай юм.

Сургуулийн удирдах зөвлөл ч энэ чиглэл рүү гол анхаарлаа хандуулан ажиллаж байна хэмээн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here