Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан юм.
Иймд энэ жил ч дээрх тушаалын дагуу бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг БСШУСЯ-наас мэдээллэж байна.