Нүүр хуудас Нийгэм МУИС-ийн агаарын бохирдлын анализ

МУИС-ийн агаарын бохирдлын анализ

2259
0
МУИС-ийн агаарын бохирдлын анализ
МУИС-ийн агаарын бохирдлын анализ
МУИС-аас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөлтүүдийг гаргахаар сүүлийн 10 жил судалгаа явуулж байна. Тэгвэл энэ хугацаанд агаарын бохирдлын аюултай хугацаа жил ирэх тусам уртасч байгааг онцоллоо.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Содномдагвын мэдээлснээр 1989 оноос хойш агаарын чанарын мэдээг нэгтгэж, урт хугацааны анализ хийж эхэлжээ. Үүнээс үзэхэд 2000 онд агаарын бохирдлын хэмжээ нэгдүгээр сард стандартаас давдаг болсон байна.

Харин 2003 оноос улам уртасч 11, 12 сараас эхлэн стандартаас давж эхэлжээ. Одоо бол 10 дугаар сар гараад агаарын бохирдлын хэмжээ стандартаас шууд давдаг болсон гэв. Тэрбээр “Бохирдлын эх үүсвэр улам нэмэгдэж буйтай холбоотойгоор үргэлжлэх хугацаа нь жил ирэх тусам уртасч байна. Үндсэндээ 10-аас гурван сарын хооронд агаарын бохирдол үргэлжлэх болсон. Зөвхөн өвлөөс гадна хавар, намар, зуны улиралд ч агаарын бохирдол ихсэх хандлага ажиглагдаж байгаа. Зун, хавар, намрын хувьд галлагаанаас гадна эвдэрсэн зам, явган зам, хот орчмын ашигт малтмалын олборлолт, барилгын материал, тоосгоны үйлдвэр гэх мэтчилэн хүчин зүйлээс шалтгаалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here