Нүүр хуудас Улс төр ХХААХҮ-ийн сайд ОХУ-д айлчиллаа

ХХААХҮ-ийн сайд ОХУ-д айлчиллаа

226
0
ХХААХҮ
ХХААХҮ
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн энэ сарын 18-20-ны өдөр Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга Данкверт Сергей Алексевич, ХАА-н яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Гаршина Ольга Владимировна нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцсан байна.

Тодруулбал Орос – Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ. Мөн Монгол улс, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд Хөдөө аж ахуйн яамнаас төлөөлөл ирүүлэх, махны үйлдвэрүүдийн аттестатчилал дүн, вакцинжуулалтын үйл ажиллагаа, мэргэжилтэн солилцож хамтран ажиллах гэсэн олон чухал асуудлыг хөндсөн үр дүнтэй уулзалт болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here