Сармагчингууд шатаар авирч гадилд хүрэхийг оролдох бүрт өндөр даралттай цэв хүйтэн усаар бүгдийг нь хайр найргүй шүршчээ. Хэсэг хугацааны дараа аль нэг сармагчин шат руу авирах л юм бол бусад сармагчингууд нь түүнийг буулгаж ирээд нийлж зоддог болов.
Нэг өдөр тэдгээр сармагчингуудаас нэгийг нь гаргаад шинэ сармагчин оруулж ирэв. Шинэ сармагчин шат, гадил хоёрыг хараад удаан бодсон ч үгүй шатаар авирч эхлэтэл бусад сармагчингууд нийлж түүнийг үхтэл нь зоджээ. Шинээр ирсэн сармагчин яагаад зодуулсанаа ойлгоогүй боловч ахиж шат руу зүглэсэнгүй.
Ахин нэг сармагчинг өөр сармагчингаар солив. Тэр сармагчин шатаар гарахыг завдтал өрөөнд байсан бусад сармагчингууд бүгд нийлэн түүнийг зоджээ.
Эхний шинээр ирсэн сармагчин ч бас учрыг нь мэдэхгүй боловч бусадтайгаа нийлэн хоёр дахь сармагчинг зодов.
Ийнхүү урьд байсан найман сармагчинг нэг нэгээр сольсоор дан өөр сармагчингууд үлдэв. Тэдний нэг нь ч даралттай хүйтэн усаар шүршүүлж үзээгүй боловч хэн нь ч шат руу зүглэхгүй байлаа. Нэг нь ч ямар учиртайг нь мэдэхгүй боловч шатаар гарах гэж оролдсон сармагчинг бүгд нийлэн хайр найргүй зодож байв.
Аливаа уламжлал, ёс заншил, шашин шүтлэг гэх мэт зүйлс биднийг ингэж л удирддаг.
Тиймээс ямар ч зүйлд мухар сохроор итгэхээсээ өмнө эрүүл ухаанаар тунгаан бодож, учрыг нь олохыг хичээх энэ л жинхэнэ боловсрол өөр юу ч биш !!!