Нүүр хуудас Нийгэм МХГ-аас 100 айл орчимд шалгалт хийж эхэллээ

МХГ-аас 100 айл орчимд шалгалт хийж эхэллээ

424
0
100 ail tow
МХГ-аас 100 айл орчимд шалгалт хийж эхэллээ
~МХГ-аас 100 айл орчимд шалгалт хийж эхэллээ~

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолын дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар өгсөн үүрэг даалгавар, иргэд оршин суугчдын санал гомдлыг барагдуулах ажлын хүрээнд

Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналт шалгалт явуулж эхэллээ.

Тус шалгалтанд нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145 аж ахуй нэгж, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, авто зам, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын эхний 10 хоногт багтааж явуулна.

Өнөөдөр шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here