Нүүр хуудас Соёл урлаг Sweetymotion хамтлагийн Г.Сүндэрмаа “ЯГ ТҮҮН ШИГ” шоунд өнгө нэмнэ

Sweetymotion хамтлагийн Г.Сүндэрмаа “ЯГ ТҮҮН ШИГ” шоунд өнгө нэмнэ

893
0
sweetymotion_Sundermaa
Дуучин Г.Сүндэрмаа "яг түүн шиг" шоунд хүч үзнэ
~Дуучин Г.Сүндэрмаа “яг түүн шиг” шоунд хүч үзнэ~

Уянгалаг дуу хөгжмөөр сонсогч олныхоо сонорыг баясгаж, Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй 19 жил хөдөлмөрлөж өөрсдийн арилшгүй том орон зайг бий болгосон охидын хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion” юм.

sweetymotion _hamtlag_sundermaa
“Sweetymotion”хамтлаг

14-хөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин эрүүл амьдралыг эрхэмлэж, урлаг, дасгал хоёрыг төдийгөөс өдий хүртэл төгс хослуулсаар иржээ. Хоббигоо ажил хэрэг болгож, олон мянган ээжүүд, охид бүсгүйчүүдийг гоолиг сайхан байлгахын төлөө олон ажлыг хийж яваа уран бүтээлч, цоглог бүсгүй бол Г.Сүндэрмаа.

Тэгвэл тун удахгүй Боловсрол телевизийн зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарын оролцогч дунд Дуучин Г.Сүндэрмаа багтсан юм.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчид

Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт залуу уран бүтээлчид голдуу өрсөлдөж байгаа бөгөөд энэ дундаас насны хувьд арай ахимаг нь Сүндэрмаа аж. Ямартаа ч рок попын салбараа төлөөлөн уран бүтээлч бүсгүй маань хэрхэн оролцох бол гэсэн хүлээлт үлдээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here