Нүүр хуудас Соёл урлаг “Яг түүн шиг” шоуны шилдэг найман оролцогч өрсөлдөнө

“Яг түүн шиг” шоуны шилдэг найман оролцогч өрсөлдөнө

685
0
yag-tuun-shig-show-2019
"Яг түүн шиг" шоуны шилдэг найман оролцогч өрсөлдөнө

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирал тавдугаар сар гараад эхлэх гэнэ. Энэ удаа өмнөх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ялагчид хоорондоо өрсөлдөж, шилдгийн шилдэг ялагчийг тодруулах юм байна.

Энэ жилийн шоу нэвтрүүлгийн талаар “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн продюсер Б.Энхжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн “Яг түүн шиг” тавдугаар сарын дундуур эхэлнэ. Одоогоор шоуны найман оролцогчоо сонгочихсон байгаа. Энэ удаа шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөнө.

Оролцогчдын хувьд хэн хэн оролцох нь одоохондоо нууц байгаа. Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч гэсэн өөрчлөлт орсон” гэсэн юм.

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд олны танил урлаг, соёлын найман эрхэм буюу “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдон өрсөлдөж, дуучин П.Баярцэнгэл ялагч болж, 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг.

Үүний дараагаар “Яг түүн шиг-2017” шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, шүүгч Г.Ганхүү нар оролцсон. Авьяаслаг уран бүтээлчдээс дуучин С.Гантогоо авьяасаараа ялгарч чадсан бол “Яг түүн шиг 2018” шоуны дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцсон. Авьяаслаг оролцогчдоос ая зохиогч, дуучин Б.Нацагдорж авьяас, оноогоороо тэргүүлэн 20 сая төгрөгийн эзэн болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here