Нүүр хуудас Нийгэм Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Мөнххадаа” компанийн шинэ брэндийн...

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Мөнххадаа” компанийн шинэ брэндийн нээлтэд оролцоно.

400
0

Энэ сарын Аки башёд зүүний жигүүрийг тэргүүлэн барилдаж, 31 дэх удаагаа түрүүлэн, Эзэн хааны цом хүртсэн Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирэх ажээ. Учир нь тэрээр өөрийн “Мөнххадаа” компанийн шинэ брэндийн нээлтэд оролцох гэнэ. Тэрбээр дээд зиндаанд түрүүлсэнийхээ дараа Японы сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр хүч үзсэн барилдаанууд цөөнгүй байлаа.  Барилдаанаа амжилттай дуусгасан болохоор сайхан амармаар байна” гэсэн юм.
Тус арга хэмжээ өнөөдөр “Цуки Хаус” цогцолборын урд байрлах “SHOWROOM”-д болох бөгөөд Хакүхо үүний дараа   Япон улс руу нисэх  гэнэ. Хакүхо М.Даваажаргал 34 дэх удаагийн башёд  озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж, хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоож  1048 буюу бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болоод байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here