Нүүр хуудас Нийгэм Мөрөн хотод гурван ихэр хүү мэндэллээ

Мөрөн хотод гурван ихэр хүү мэндэллээ

95
0
iher
Мөрөн хотод гурван ихэр хүү мэндэллээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү төржээ.

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо.

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна.

Монголын үрс маш олон болох болтугай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here