Нүүр хуудас Нийгэм Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар бүртгэнэ

Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар бүртгэнэ

656
0
naadmiin talbai
Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар бүртгэнэ
~Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар бүртгэнэ~

Үндэсний их баяр наадмаар наадмын талбайд нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг цахимаар буюу ERDENET.MN сайтаар 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхэлж бүртгэнэ.

Ингэхдээ аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуй нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм. Мөн хоол үйлдвэрлэлтэй холбоотой, хүнсээр дамжих гэдэсний халдварт өвчин дэгдэлт нэмэгдэх болсон тул хоол үйлдвэрлэл үйлчилгээнд, чанасан өндөг, кимбаб, өндөгний орцтой бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглосон байна

Энэ жил наадмын талбайд, үйлчилгээ үзүүлэх хуушуурын 30, Морь барианы газарт хуушуурын 20 гэр, шорлог, хорхог хийх иргэн, аж ахуйн нэгжид 15 зөвшөөрөл олгох аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт павильоны ихэнхэд нь хуушуур хийх зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийн үнэ 35 мянга төгрөг байх юм. Бүртгүүлэхдээ аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчдийн цэнхэр дэвтэр, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан иргэд Биеийн тамир, спортын газарт 30 мянган төгрөгийн барьцаа, цахилгааны төлбөр 5000, хог хаягдлын хураамж 10 мянга, Татварын хэлтэст 30 мянга, ариутгал, халдваргүйтлын 4000 төгрөгийг урьдчилж төлнө.

Үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар аюулгүй байдал, хугацаа байршил зэргээр 7 дугаар сарын 6ны өдөр ОБГ-н хурлын зааланд зөвлөмж, сургалт зохион байгуулна.

Мөн наадмын талбайд үйлчилгээ эрхлэгчдэд зургийн үйлчилгээнд 10, сугалаа сугалуулах, тоглоомд 10, задгай асарт ил худалдаа үйлчилгээнд 10 зөвшөөрөл олгоно.

Асар барьж үйлчилгээ эрхлэгчдийн хувьд өнгө үзэмж сайтай, заасан өнгө загвар хэмжээнд тохируулан байрлуулах, хогийн савны асуудлыг тус бүр шийдсэн байх,ширээ, тавиур, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлага тавихыг холбогдох албаныхан мэдэгдлээ.

Мөн хурдан морь уралдах үеэр наадмын талбай, морь барианы чиглэлд нийтийн тээврийн түр маршрутыг 5 чиглэлд гаргаж ,баталсан аймгийн авто тээврийн байгууллагаас танилцууллаа.

Харин баяр наадмаар худалдаа үйлчилгээнд дартс тоглоом, нум, сум харвах, бай онох, буудлага, машин, мотоцикл унуулах, шоо хаях зэрэг бооцоот тоглоом тоглуулах, архи тамхи худалдаалахыг хориглосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here